Welcome
Amanguliin document
Ой тогтоолт
Агуулга
Ø Ой тогтоолт гэж юу вэ?
Ø Ой тогтоолтын төрөл, хэлбэрүүд
Ø Ой тогтоолтыг судалсан эрдэмтэд
Ø Ой тогтоолтын тест
Ø Ой тогтоолтыг сайжруулах арга
Ø Ашигласан материал
Ой тогтоолт гэж юу?
Ой тогтоолт гэдэг нь мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага
явуулах чадвартай организм юм.
Ой
тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних
процессуудыг хэлнэ. Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.
Хүний уураг тархины
бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага,
бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн
хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал
буюу ой юм. Мэдлэг дадал чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх
үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ. Тиймээс ойг тархинд байгаа лавлах
тасагтай асар том номын сан гэж хэлж болох билээ.
Ой тогтоолт гэдэг
нь сэтгэцийн янз бүрийн үзэгдэл, шинж чанарын харилцан хамаарлыг илэрхийлсэн
холбоос юм.
Г.Эббингауз, Г.Мюллер, Й.Пильцекер
Хүний ой тогтоолт
бол мэдээллийг тогтоох, боловсруулах, хадгалах, сэргээн санахад чиглэсэн
үйлдлийн тогтолцоо юм.
П.Жанег |Францын эрдэмтэн |Ой тогтоолтын үндсэн процесс
- Тогтоох
- Сэргээн санах
- Хадгалах
- Таних
- Мартах
- Ой тогтоолтын үндсэн процесс
Тогтоох: тогтоолт хэрхэн явагдсанаас бусад
процессууын үр дүн нь шалтгаална.
Сэргээн санах: хэзээ хэрэгцээтэй болоход санаж байх процесс юм.
Уураг тархины зарим хэсэг тогтоосноо хадгалж байхад зарим нь хэзээ ч хэрэглэхэд
бэлэн байх, зарим хэсэг нь тогтоосноо эмхлэн цэгцлэх хасах нэмэх зэргээр
өөрчилж байдаг байна.
Хадгалах: цаг хугацаатай
холбоотой боловч тогтоосон зүйлийн утга агуулга, тухайн зүйлд хүний хандах
хандлага мэдээллийн эмх цэгц зэрэг олон зүйлээс шалтгаална.
Таних: нэгэн төрлийн сэргээн
саналт юм. Энэ бол ихэнхидээ дахин уулзах, нутаг усандаа эргэн очих, өмнө нь
сонсож байсан дуу хоолой сонсох зэрэгт таних процесс үүснэ.
Мартах: Марталт ихэвчлэн
хөндлөнгийн саатуулах нөлөөнөөс болж үүсдэг гэж эрдэмтэд үздэг. Хүний хүлээн
авч байгаа шинэ мэдээлэл нь хуучин мэдээлэлтэй холиолдсоноос болж ихэвчлэн
марталт үүсдэг. Энэ нь зарим үед уураг тархийг илүү
мэдээллээс чөлөөлөхөд тус болдог. Хүний ойд шинээр орж ирж байгаа мэдээлэл
хуучин тогтоосон зүйлийн нөлөөгөөр сааталд ордог.
Хөндлөнгийн нөлөө:
·
Өмнөх зүйл нь
дараагийнхаа зүйлийг саатуулах нөлөөлөл
·
Дараагийн зүйл нь өмнөх
зүйлээ саатуулах нөлөөлөл
Ой тогтоолтын үүрэг:
·
Хүний
амьдралын өнгөрүүлсэн туршлагыг хадгалан баяжуулах
·
Хүний
эзэмшиж буй мэдлэг, чадвар, дадлагыг хуримтлуулж, баяжуулж, эмхлэн цэгцэлж системчилэх
·
Хүнд
гаднаас үйлдэл үзүүлж буй юмс үзэгдлүүдийн шинж чанарыг тодорхой хугацаанд
хүний оюун ухаанд барьж, хадгалж, танин мэдэх, сэргээн санах
Ой тогтоолтын
төрөл, хэлбэрүүд:
Ой нь тухайн
хүний мэргэжлийн онцлог, дасгал сургууль, өмнөө тавьсан зорилго зэргээс ихээхэн
хамаардаг байна. Мэдээллийг боловсруулж, эргэн санах процесс нь
үндсэн гурван үе шатаас бүрдэнэ.
Богино
хугацааны ой тогтоолт: Хүн ямар нэгэн зүйл дээр анхаарлаа
төвлөрүүлж байгаа хугацаанд түргэн хугацааны ой явагдаж байдаг. Мэдээлэл удаан
хадгалагддаггүй зөвхөн эхний хэдэн секундэд хадгалагдана. 12 секунд өнгөрмөгц
мэдээлэл сарниж эхлэх ба 20 секундийн хугацаанд сэргээгдэхгүй бол замхардаг.
Урт хугацааны ой тогтоолт: Мэдээллийг илүү удаан хадгалдаг
бөгөөд 5 минутаас илүү хүний ойд хадгалагдаж байгаа мэдээлэл нь цаашдаа удаан
хугацааны ойд үлдэх магадлал ихтэй байдаг гэж эрдэмтэд үздэг. Мэдээлэл цаг,
өдөр, сар, хэдэн жилээр, насан туршид нь удаан хугацаанд ойд хадгалагддаг
байна. Иймээс удаан хугацааны ой нь багтаамж ихтэй байдаг.
Мэдрэхүйн ой тогтоолт: Хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гадны
мэдээлэл нь мэдрэхүйн эрхтнээр дамжин мэдрэх ойд очно. Хүний сэрж мэдэрч буй
бүх мэдээлэл нь мэдрэх ойд цуглардаг. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн
замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагдахгүй.
Дүрслэх
ой:
Бодит буюу дүрслэх ой. Энэ ой нь зөвхөн биет, бодит зүйл
дээр үндэслэн явагдах ойн процесс юм. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох,
амтлах, үнэрлэх, хүрэлцэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм.
Үгийн
ба утгын ой:
Энэ ой нь хүний ярьж хэлэх, уншсан, сонссон зүйлийн
үндсэн дээр тулгуурлаж юмс үзэгдлүүд тогтоон хадгалагдах ой юм. Зарим хүн
өөрийн болон бусдын хэлсэн үг яриан дээр юмыг бусдаас илүү сайн тогтоодог. Ийм
учир үг ба утгын ой нь юмыг тодорхой хэлбэр, түүний шууд дүрсээр нь биш, харин
тэдгээрийн шинж чанарыг тусган илэрхийлсэн үг яриа ба сэтгэл үйлийн үндсэн дээр
түшиглэнэ. Үгийг тогтоохдоо утгыг нь холбож боловсруулж тогтоох хэрэгтэй. Үгсийн
ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм.
Хөдөлгөөний
ой:
Хүн юм, үзэгдлийг ойдоо тогтоон хадгалах үйлийг хөдөлгөөн
дээр тулгуурлан явагдах процессыг хөдөлгөөний ой гэнэ. Үүний тусламжтай хүн
аливаа хөдөлгөөний дадал зуршлыг эзэмшинэ. Хөдөлгөөний ой нь алхах, гишгэх,
бичих, зурах, хэмжих хөдөлмөрийн дадал дүй спортын ба бүжгийн хөдөлгөөн юм. Энэ
ой нь хүн бүрт байх бөгөөд уул хүний бие махбодын төрөлхийн онцлог, хөдөлгөөний
дасгал сургууль хийж ирсэн байдлаас ихээхэн хамаарна.
Сэтгэл
хөдлөлийн ой:
Энэ ой нь сэтгэлийн янз бүрийн хөдөлгөөн дээр тулгуурлаж
явагддаг. Энэ ой нь жүжигчин хүнд илүү ач холбогдолтой байдаг. Сэтгэл мэдрэмж,
хөдөлгөөнийг тогтоох ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт, эерэг ба сөрөг
хөдөлгөөнийг тусган авдаг байна. Баярлах, бахдах, гайхах, харамсах, хайрлах,
дурлах, уйтгарлах, гомдох, үзэн ядах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас нь
хүлээн авч чаддаг.
Ой тогтоолтыг
судалсан эрдэмтэд
Философийн уламжлалт үзэл баримтлалаас ой тогтоолтыг сайжруулах хийсвэр
арга хэрэглэдэг байсан бол 19-р зууны сүүл үе, 20-р зууны эхэн үеэс когнитив
сэтгэл судлалын парадигм урсгалд ой тогтоолтыг авч үзсэн юм. Сүүлийн үед энэ
зарчмыг баримталдаг салбарыг когнитив-неврологи гэх болсон.
Олон эрдэмтэд бихевиоризмын /S-R/ томъёолол дээр когнитив сэтгэл судлалын
ерөнхий онолыг тайлбарлаж болно гэж үзэж байжээ..
Нилээд удаан хугацааны туршид янз бүрийн үзэл бодол байсан бөгөөд хүнд нэг
л ой байдаг гэж нэг хэсэг нь үзэж байсан бол зарим нь анхдагч, хойрдогч ой,
түүнчлэн харааны, сонсголын гэх мэт олон ойн хэлбэр байгааг эрдэмтэд тодорхойлж
эхэлжээ. Мэдээлэлд боловсруулалт хийх байдлаас нь шалтгаалан түр буюу богино хугацааны,
урт хугацааны ой гэж хоёр ангилах болжээ.
Когнитив сэтгэл судлалын олон эрдэмтэд ойг богино хугацааны буюу түр
хугацааны, урт хугацааны ой гэж хойр ангилдаг.
Герман Эббингауз
Германы сэтгэл судлаач Герман Эббингауз 1885 онд ой тогтоолтын талаар анхны
шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт хийжээ.
Эббингауз утгын холбоогүй гийгүүлэгч, эгшиг, гийгүүлэгч гэсэн байрлалтай 9
үсгийг /ZАТ, ВОК, SID/ цээжлүүлж 20 минут, 1 цаг, 8 цаг, 9 цаг, 1 хоног, 2
хоног, 6 хоног, 28 хоног, 31 хоногийн дараа үсгийн хэлхээсүүдийн хэдэн хувийг
мартсан байгааг тодорхойлжээ. Энэхүү үзүүлэлтийг ашиглан марталтын муруйг
зурсан байна. Ингэхэд марталтын муруй огцом доошилж мөн удаанаар доошилж
байгааг тогтоосон байна. Нэг цагийн дараа материалын 50% агуулгыг мартсан боловч
зургаан өдрийн дараа марталт жигд болсон байна. Тэрээр ой тогтоолт тогтонги
шинжтэй болж, тодорхой хугацааны дараа сулардаггүй гэж таамагласан байна.
Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь
эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах хандлагатай
байгааг, мөн дунд хэсгийн үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоосон байна.
В.Жеймс
Ойн талаархи дээрх үзэл нь В.Жеймсийн сонирхлыг ихэд татсанаар “ойг
анхдагч, хоёрдогч гэж ангилан, анхдагч ой нь өөрийн ажиглалт, хоёрдогч ой нь
мэдээллийн хадгаламж” гэж үзжээ. Анхдагч ой гэдэг нь орчин үеийн томъёоллоор
богино хугацааны ой, хоёрдогч ой нь урт хугацааны ой юм. Жеймс анхдагч ойг
төрөлхийн шинжтэй, харин хосрдогч ой нь байнгын шинжтэй хүний хувийн онцлогийг
хадгалж байдаг гэж тодорхойлсон байна.
1890 онд Жеймс ойг анхдагч ба хоёрдогч гэж ангилан дараах загварыг
боловсруулжээ.

- Цочроогч
- Анхдагч ой
- Хоёрдогч ой
- Марталт
Маргарет Петерсон
Их хэмжээний мэдээллийг удаан хугацаанд хадгалах процессыг урт хугацааны ой
гэнэ. 1959 онд Маргарет Петерсон богино хугацааны ойг нэгэн сонирхолтой
даалгавар өгч судалсан байна. Судлаач СНJ/506 гурван үсэг, тоог хэлнэ, дахин
хэлэхдээ тоог гурав гурваар багасган тоолно. Өөрөөр хэлбэл СНJ/506, 503. 500,
497 гэх мэт хамгийн олон тоог зөв хасч хэлж байна түүгээр нь тухайн хүний
чадварыг тодорхойлсон ажээ.
А.Коллинз, Р.Квиллиан
Хүний ойд мэдээлэл хэрхэн хадгалагдаж талаар А.Коллинз, Р.Квиллиан нарын
судалгаа нилээд сонирхолтой. Ойн мэдээлэл нь гурван түвшинд хадгалагддаг гээд
жишээ болгон дараах загварыг санал болгожээ.
Гол мэдээлэл нь “Канарейка” хэмээх шар өнгөтэй, сайхан жиргэдэг жижигхэн
шувуу. Энэ нь ойд дарах байдлаар хадгалагдах ажээ.
Зураг
8. Ой тогтоолтын 3 түвшин
Аткинсон, Шифрин нар богино хугацааны ой нь 15-30 секунд дотор явагдана гэж
тодорхойлжээ. Хамгийн түрүүнд мэдээлэл богино хугацааны ойд хадгалагдаж бөгөөд
давтан сэргээхгүй тохиолдолд мартагддаг.
Нэгж хугацаанд хүний тогтоох эд юмсын тоог Гамильтон, Жекобс нар 1887 онд
“долоо” гэж тогтоожээ.
Ой тогтоолтын тест
Хүснэгт 1
№
|
Асуулт
|
Хэзээ ч үгүй 0
|
Хааяа 1
|
Ихэвчлэн 2
|
Байнга 3
|
1
|
Би өнгөрсөн 24 цагийн туршид
хийсэн, ярьсан зүйлүүдээ хялбархан санаж чаддаг
|
||||
2
|
Би богинохон хугацаанд болсон
мэдээллийг хялбархан санаж чаддаг |жишээ нь: утасны дугаар|
|
||||
3
|
Би хийх зуураа тэр зүйлтэй
холбоотой мэдээллийг хялбархан тогтоож чаддаг |жишээ нь: лекц сонсох зуураа
тэмдэглэл бичих|
|
||||
4
|
Би дунд сургуульд сурч байсан
зүйлээ хялбархан эргээн санадаг
|
||||
5
|
Би уншиж байхдаа гол гол
баримт нотолгоог тогтоодог
|
||||
6
|
Би үйл явдлуудыг, хийсэн
зүйлс, байсан газар зэргээ хялбархан эргээн санадаг
|
||||
7
|
Би өмнө нь харж байсан
хүнийхээ царайг хялбархан таньж чаддаг
|
||||
8
|
Үзсэн кинонуудаа эргээд
санахад хялбархан байдаг
|
||||
9
|
Би ой тогтоолтоо сайжруулах
арга хэрэглэдэг |Жишээ нь : хэлсэн зүйлээ дахин дахин давтах, тухайн зүйлтэй
холбоотой зураг ашиглах гэх мэт|
|
||||
10
|
Надад хаана, юу тавьснаа
санахад амархан байдаг
|
Ой
тогтоолтоо сайжруулах аргууд
Ой тогтоолтоо сайжруулах зарчим
1.
Сэтгэл санаа тайван байх ёстой
бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй байна. Эдгээр шалтгаан
байвал арилгасны дараа хичээллэх нь дээр.
2.
Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог
хангах /синестези/ хэрэгтэй.
3.
Дүрс энгийн бөгөөд аль болох
тодорхой байх ёстой.
4.
Мэддэг зүйлтэйгээ нийлэмж үүсгэж
сурах шаардлагатай.
5.
Секстэй холбоотой зүйл сайн
тогтоогддог.
6.
Хошин, өвөрмөц мэдээлэл амархан
санагдана.
7.
Сайн төсөөлөх нь ой сайн байхын нэг
үндэс.
8.
Дугаарлах нь дэс дараалал болон эмх
цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.
9.
Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл
сайн тогтоогддог.
10.
Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч
сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.
11.
Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар
ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.
12.
Эерэг утгатай, тааламжтай дүрс
тогтоож санах нь сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.
13.
Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж
эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход
хялбар болгодог.
Ой тогтоолтоо сайжруулах арга
барилууд
- Та ямар нэгэн мэдээлэл эсвэл
хичээл дээрээ ажиллах гэж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж сэргэг байх
хэрэгтэй.
- Ямарваа нэг зүйлийг зүгээр
цээжлэснээс утгыг нь ойлгож утгаар нь цээжлэх нь үр дүнтэй.
- Эхлээд гол утга санааг
мэдээллээс ол. Дараа нь деталь мэдээллүүдийг түүнээс салбарлуулан холбож
ойлгох
- Өмнө байсан мэдлэгтэйгээ холбож
нэгдмэл мэдлэг болгох
- Хүснэгт, зураг ашиглан
хараандаа тухайн мэдээллийг тогтоож авч цээжлэх
- Үгийн нэгдлийг цээжлэх явцдаа
ашигла. Жишээ нь: Тодорхойлолтууд, нэрийн жагсаалтууд зэргийг эхний
үсгээр нь нэгтгэж нэг үг болгож цээжлээд үсэг бүрт харгалзах өгөгдлүүдийг
мөн задлан цээжлэнэ. Энгийн жишээг авбал: NEWS гэсэн үг нь North, East,
West, South үгээр илэрхийлэгддэг гэх мэтээр өөртөө амар хялбар аргыг
ашиглаж болно.
- Хүний нэрийг тухайн хүний
онцлог, сонирхол, гадаад төрх гээд онцгой зүйлтэй нь холбогдуулж цээжилбэл
та мартсан ч эргэн санахад хялбар байх болно.
Цээжлэх үйл
Когнитив сэтгэл судлалын эрдэмтэд ойгоос гадна хүний цээжлэх системийг
нарийвчлан судалж хэд хэдэн аргыг тодорхойлжээ.
Цээжлэх үйл ажиллагаа нь нэгдүгээрт мэдээллийг кодлох, хадгалах,
хоёрдугаарт хадгалсан мэдээллийг сэргээн санах гэсэн ойн үндсэн хоёр процесстэй
холбоотой. Хүн бүр янз бүрээр цээжилдэг ч нийтлэг хэд хэдэн арга байдаг. Үүнд:
1.
Байрлалаар тогтоох арга
Эртний Грек-Ромын үед энэхүү арга ихэд дэлгэрч байжээ. Цицерон Грекийн яруу
найрагч Симонидын тухай бичсэн өгүүллэгтээ байрлалаар тогтоох аргыг анх хэрхэн
хэрэглэсэн талаар тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр Симонидод утга уянгын шүлэг
бичихийг даалгасан бөгөөд бичсэн шүлгээ нэгэн томоохон цуглаан дээр уншжээ.
Уншиж дуусаад байшингаас гарч явсны дараа газар хөдлөлт болж байшин нурж тэнд
байсан хүмүүс бүгд дарагдаж танихад бэрх болсон байж. Амьд үлдсэн цорын ганц
хүн нь Симонид байан бөгөөд бүх хүмүүсийг таньжээ. Симонид танхим дахь эд юмс,
хүмүүсийн байрлал зэргийг хамт тогтоосон ажээ.
Байрлалаар тогтоох аргыг хэрэглэх үед хүн: нэгт тодорхой байрлалыг тогтоох,
хоёрт элемент, эд юмс, дүр төрх зэргийн холбоо болоод байрлалыг тогтоох, гуравт
хуучин танил байрлалаар тогтоох үйлийг хийдэг байна. Өөрөөр хэлбэл, тогтоох
зүйлийн байрлал, дүр төрх, тэдгээрийн холбоог хамтад нь тогтооно.
2.
Түлхүүр үгийн арга
Уг аргыг Аткинсон, Роф нар 1975 онд зохиосон. Энэ аргыг хоёр дахь хэл
сурахад хэрэглэх ба гадаад үг цээжлэхэд уг үгийн цаана нэрлэгдэж буй эд
зүйлсийг төсөөлөн бодож цээжлэх арга юм. Жишээ нь “стол” гэдэг үгийг цээжлэх
явцдаа ширээг төсөөлөн бодож тогтооно.
3.
Тоог хүртэх арга
Тогтоох зүйлийг нэг тэмдэгтэд багтаан цээжлэх арга юм. Жишээ нь: 1906 онд
Генри Хадсон “хагас сар” нэртэй хөлөг онгоцоор аялаж явахдаа Манхетен арлыг
нээсэн байна. Энэ өгүүлбэр дэх тоо ба үгийг өөрөөр хэлбэр 1906 он, хагас сар
гэсэн үг, тоог “Ө”-дүрсэд багтаан тогтооно.
Мөн тоог кодлон тогтоож болно. Энэ аргыг Янг, Гибсон нар зохиожээ. 1-D,
2-N, 3-M, 4-R, 5-L, 6-G, 7-C, 8-F, 9-P, 0-Z гэж кодлоод колумбын далайд гарсан оныг тогтооё. 1492
оныг D R P N гэж тогтооно.
Илүү нарийн кодны тогтолцоог 1974 онд Янг, Гибсон нар дараах байдлаар
томъёолжээ.
Жишээ нь: 1 гэсэн тоог “малгай” гэсэн үгээр, 2 гэсэн тоог “тахиа” , 3-г
“гахайн мах”, 4-г “үс” гэх мэт давтагдахгүй зуун үгээр 100 хүртэлх тоог
кодолсон систем боловсруулжээ.
4.
Нэрийг хүртэх арга
Лорейн, Люкас нар 1974 онд зохиожээ. Гадаад нэрийг тогтооход хэрэглэдэг,
үгийн утгыг ойлгон цээжлэх арга юм. Жишээ нь: Walter Stomach гэдэг нэрийг тогтоохдоо Stomach гэдэс гэсэн үг болохыг болохыг ойлгон цээжилнэ гэсэн үг
юм.
5.
Үгийг хүртэх арга
Цээжлэн тогтоох зүйлсийг үсгээр эсвэл үгээр нь тогтоох арга юм. Нилээд
түгээмэл хэрэглэгддэг арга бөгөөд үгийн эхний үсгээр эсвэл бүтэн үгээр
тогтооно. Жишээ нь: “Хэрэв та хүссэн бүхнээ хийж чадахгүй бол чадах бүхнээ
хийхийг бод” үгсийг тогтоохдоо ХТХБХЧБЧБХБ гэсэн эхний үсгүүдийг дохио болгон
ашиглана. Үгээр тогтоох нөхцлийг авч үзвэл: Туяа гэдэг нэрийг тогтоосон гэж
үзье.
Тахиа-Унага-Ямаа-Алим гэсэн үгүүдийг ашиглан тогтооно.
6.
Зохион байгуулалттай схемлэх арга
Шувуу Хүүхэд Талх Сүм Хөл Арслан Довцог Байшин Өд Асрагч Хатан хаан Перец
Магнай Гар Толь Алим Үс Өвс Арьс Ногоо Галт тэрэг Түүдэг Од
Биеийн хэсэг, хоол хүнс, байгаль, амьд обьект, байрлал, хиймэл обьектууд
гэсэн зургаан хэсэгт хуваан тогтоолгоно. Дараалсан байрлалаар тогтооход муу цээжилж
байсан бол, харин өгүүллэгт оруулсан тохиолдолд илүү олон үг тогтоож байжээ.
Ой тогтоолтыг сайжруулах арга замууд
Мэдээллийг ойд
байрлуулахдаа сайтар зохион байгуулан хадгалах, тогтооход чиглэгдсэн тусгай
аргууд байдаг. Үүнийг мнемотехник гэдэг. Хоорондоо утгын холбоогүй боловч
зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг цэгцлэн утгатай хэлбэрт оруулан тогтоодог. Ж
нь: Эгшигт долоон гийгүүлэгчийг тогтооход “Монгол баавар” гэсэн байдаг.
Өдөр бүр ой тогтоолт сайжруулах
дасгал тогтмол хийх шаардлагатай. Хэрвээ тогтоолтыг сайжруулах дасгал хийгээд
хэвшчихвэл аливаа зүйлийг хурдан тогтоодог болдог.
- Өдөр бүр 4 мөрт шүлэг, дуу,
гадаад үг цээжлэх
- Таньдаг хүмүүсийнхээ овог
нэрийг бичиж цээжлэх
- Кино үзээд гол дүрийн
жүжигчдийг цээжлэх
- Найз нөхдийнхөө утсыг цээжлэх
- Нэртэй хүмүүсийн алдар, хэргэм
овог нэрийг цээжлэх г.м
- мэддэг зүйлтэйгээ холбо
- зураглан төсөөл
- Тогтоохыг хүсч буй зүйлийнхээ
тухай бодож, идэвхитэй ажигла
- Тогтоохыг хүсч буй мэдээллээ
нарийвчлан авч үз
- Тогтоохыг хүсч буй зүйлтэйгээ
холбосон адал явдал зохиох
- хүснэгт жагсаалт зохио
Ашигласан материал
v Одгэрэл.П., Танин
мэдэхүйн сэтгэл судлал.
http://www.tanhil.m
No comments:
Post a Comment